sonin.mn

“Ойрын жил хагаст Орос улс дампуурахгүй “гэж Оросын тэргүүн шадар сайд Аркадий Дворкович Давосын (Швейцарь) эдийн засгийн чуулган дээр мэдэгдэв. Гэхдээ  “бүсээ чангалж таарна” гэжээ.

Нийгмийн халамжийн бүхий л тэтгэмжүүдийг хадгалж,  хүнсний барааны үнийг нэмэгдүүлэхгүй  байлгахын тулд Засгийн газар зарим хөрөнгө оруулалтын төслүүд  болон үр ашиггүй санхүүжилтийг багасгахаар төлөвлөөд байна гэжээ. Тэрбээр “ Нефтийн үнэ чухам  ямар байхыг хэлж  мэдэхгүй шүү дээ. Жишээ нь: нэг баррель нефть 40 доллар  байх юм уу, 50 байх юм уу, 60 юм уу? Мэдэхгүй. Гэхдээ бид одооноос үр ашиггүй илүүдэл зардлуудыг  багасгаж эхлээд байна. Энэхүү ажил  нь жилийн турш үргэлжлэх болно.  Төсвөө  бид нефтийн ямарч үнийн үед тэнцвэржүүлж чадна” гэж ноён Аркадий Дворкович цохон тэмдэглжээ. Тэрбээр “2015 онд холбооны  төсвийн зардлыг 10-15 хувь танаж мэднэ гэж мэдэгджээ.

“Бид нийгмийн тэтгэмжүүдийг багасгахгүй, ингэхдээ  бид хэрэглээний үнийн өсөлтөөс зайслхийхийг хичээнэ. “ Амьдралын чанар 5,10 түүнээс дээш жилүүдэд байснаас илүү сайн байна гэж Аркадий Дворкович эдийн засгийн чуулган дээр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. Тэрээр цааш хэлэхдээ, бусад орнуудтай харьцуулахад манай ажилгүйдлын тоо 5 хувьтай байхад, төрийн зээлийн хувь маш бага бөгөөд 10-аас  дээш хувьтай байна гэж сайд сануулжээ. Шинжээчид  энэ жилийг Оросын эдийн засгийн хувьд хамгийн таагүй жил байна гэж таамаглаж буй юм.  Ингэхдээ мөнгөний ханшны уналт 10 хувьтай байхад эдийн засаг ойролцоогоор 3 хувиар буурч мэдэхээр байна гэж мэдэгджээ.

А.Огторгуймаа

Эх сурвалж: