sonin.mn

НҮБ. /Sputnik/. НҮБ-ын Ерөнхий Ассамблей, Аюулгүйн зөвлөлийн олгосон эрхийн дагуу НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд хяналт тавих долоон шинжээчийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн томилжээ. Пакистан, Энэтхэг, Нигери, Мавритани, Франц, Гватемал, Уганда зэрэг улсын иргэдийг Шинжээчдийн зөвлөх багийн гишүүдээр өчигдөр томилсон байна. Аюулгүй зөвлөл болон Ерөнхий Ассамблейгаас баталсан удирдамжийн хүрээнд, Шинжээчдийн зөвлөх баг Бурунди, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Сьерра Леон, Өмнөд Судан, Зүүн Тимор зэрэг улсад судалгаа хийж, энхийг сахиулах бодлого, бүтэц зохион байгуулалтад үнэлгээ хийж, дүгнэлт, зөвлөмж боловсруулах аж.

Шинжээчдийн зөвлөх баг нь тайлан гаргаж, хэлэлцүүлэхээр Аюулгүй Зөвлөл болон Ерөнхий Ассамблейд өргөн барьна гэж НҮБ мэдэгджээ. Шинжээчдийн зөвлөх багийг бүрдүүлэх долоон шинжээчийг томилох хүсэлтийг Аюулгүйн Зөвлөл болон Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч нар Бан Ги Мүнд хандан 12 дугаар сарын 15-нд тавьсан байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: