sonin.mn

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс 2014 оны “Онцлох Монгол хүүхэд”-ийг шалгарууллаа.

Үндэсний хэмжээнд нийт 33 хүүхдийн тодорхойлолт ирснээс 9 хүүхдийг шалгаруулжээ.

    “Уран нүүдэлч хүүхэд”-ээр: Даваахүүгийн Мөнхзул Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, өсвөрийн шатарчдын рапид төрлийн Ази тивийн аварга-Нийслэлийн БЗД-ийн 33 дугаар сургуулийн 3-ын "Д" ангийн сурагч
    “Хүмүүнлэг хүүхэд”-ээр: Цэрэндондовын Ухаанзаяа Хэнтий аймгийн 1 дүгээр сургуулийн 8-ын "А" ангийн сурагч
    “Эко хүүхэд”-ээр: Зоригтбаатарын Буянхишиг Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн 7-ын "Б" ангийн сурагч
    “Оюунлаг-талст хүүхэд”-ээр: Адъяасүрэнгийн Анударь Гетё сургуулийн 11-ийн "А" ангийн сурагч
     “Эрэмгий хүүхэд”-ээр: Чогдонгийн Бямбажав Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын сургуулийн 6 дугаар ангийн сурагч
    “Үндэсний мэргэн хүүхэд”-ээр: Нармандахын Алтантулга Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2-р бүрэн дунд сургуулийн 10-ын "Г" ангийн сурагч
    “Үндэсний мэргэн хүүхэд”-ээр: Батчулууны Санчирнаран Төв аймгийн "Зуун мэргэн" холбооны харваач, Дархан-Уул аймгийн “Наран” сургуулийн 10 дугаар ангийн сурагч
     “Зөв монгол хүүхэд”-ээр: Дуламсүрэнгийн Мягмарсүрэн Биеийн тамирын дээд сургуулийн 1-р курсийн оюутан
    “Хүүхдийн шилдэг бүтээл”-ээр: Баян-Очирын Ёндонжамц TV9 телевизийн дэргэдэх Лоолойгийн найзууд” хүүхдийн клубын гишүүн тус тус шалгарлаа.

2014 оны “Онцлох Монгол хүүхэд”-ээр шалгарагсдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 15.00 цагт Төрийн ордны Ёслолын танхимд болох юм.