sonin.mn

РОМ. /ВВС/. Өнгөрсөн амралтын өдөр Адриатын тэнгист явж байсан 470 гаруй зорчигчтой хөлөг онгоцонд гал гарчээ.

Уг хөлөг онгоц нь Грекийн баруун нутгийн Патра хотоос Италийн төвийн нутгийн Анкона хот руу явж байсан аж.

Онгоцонд сууж явсан 478 хүний 150 орчим нь аврах завинд суусан ч үлдсэн хүмүүс нь онгоцонд гарах гарцгүй болж гацжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, хөлөг онгоцны ачааны хэсэгт гал гарсан бололтой. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл алга байна.

Агаар болон тэнгисийн аврах ажиллагаа үргэджилсээр байгаа ч давлагаа өндөр, цаг агаарын байдал тааламжгүй байгаа нь аврах ажиллагаанд саад болж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг