sonin.mn

КУАЛА-ЛУМПУР. /NHK/. Малайз болон Таиландын зарим нутагт сүүлийн хэдэн арван жилд ороогүй ширүүн бороо орсны улмаас үер болж, хэдэн арван мянган хүн орон гэрээ орхин явжээ.

Малайзын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, 160 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Тус улсын хойд нутгийн Келантан муж болон бусад хэсэгт үерт таван хүн амь эрсэджээ.

Харин Таиландад 13 хүн амь эрсдэж, ойролцоогоор 8000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна

Энэ хоёр улсын цаг уурын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, ширүүн бороо дахиад хэд хоног үргэлжлэн орж, байдлыг дордуулах төлөвтэй байгаа аж.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ"