sonin.mn

“Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан албан хаагчидаа шагнаж урамшуулав.

Үүнд, Төрийн дээд одон медаль “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор ШШГЕГ-ын Шуурхай бүлгийн дарга, хурандаа Р.Хишигжаргал, “Цэргийн гавьяаны одон”-гоор Хорих 407 дугаар ангийн үйлдвэр эрхэлсэн дэд дарга, хурандаа Ц.Болд, Хорих 401 дүгээр ангийн их эмч, дэд хурандаа Ч.Лхамсүрэн, Цагдан хорих 461 дүгээр ангийн ахлах нягтлан бодогч, дэд хурандаа Н.Отгончимэг, “Алтан гадас” одонгоор Хөвсгөл аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны их эмч, хошууч Н.Алтанцэцэг, Ховд аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны бэлтгэл дэд хурандаа, ахмад настан С.Цэрэнханд нар шагнагдлаа.

Мөн  “Хөдөлмөрийн хүндэт” медалиар 1, “Шудрага журам” медалиар 1, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр 8, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” тэмдгээр 26, “Хууль зүйн яамны жуух”-аар 55, “Хурандаа” цолоор Хууль сахиулахын их сургуулийн Шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Б.Баясгалан, Хууль сахиулахын их сургуулийн Шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн удирдлагын профессорын  багийн дэд профессор, дэд хурандаа Л.Алтансүх, Хорих 401 дүгээр ангийн Дотрын тасгийн эрхлэгч, дэд хурандаа Ч.Лхамсүрэн, “Дэд хурандаа” цолоор  Хорих 409 дүгээр ангийн ГАХХЭ дэд дарга, хошууч, Д.Ууганбаяр, Хорих 435 дугаар ангийн ахлах төлөөлөгч, хошууч Д.Батцогт, Цагдан хорих 461 дүгээр ангийн ГАХХЭ дэд дарга, хошууч  Б.Батбаатар, Говь-Алтай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дэд дарга бөгөөд Цагдан хорих байрны дарга, хошууч Д.Пүрэвсүрэн, Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах нягтлан бодогч, хошууч К.Мухит, “Хошууч” цолоор 15, “Ахмад” цолоор 17, “Ахлах дэслэгч” цолоор 22, “Дэслэгч” цолоор 1, “Ахлах ахлагч” цолоор 13, “Ахлагч” цолоор 19 албан хаагчийг тус тус шагнаж, урамшуулав.