sonin.mn

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан алба хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа.

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Холбооны хэлтсийн дэд дарга, цагдаагийн хурандаа Л.Ганхүү, Алтан гадас одонгоор Төв архивын газрын музейн сан хөмрөгч Ё.Болор, Цэргийн хүндэт медалиар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Гантулга нар тус тус шагнагдсаныг Хууль Зүйн Сайд Д.Дорлигжав гардуулсан юм.

Төрийн дээд одон медалиар шагнагдсан алба хаагч нартаа амжилт хүсье.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв