sonin.mn

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монголын балетын хөгжил“ сантай хамтран Оросын суут хөгжмийн зохиолч Петр Ильич Чайковскийн “Цөмөөхэй” балетыг“Бостон” балетын гоцлол бүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавьж байгаа билээ.

Энэ жилийн хувьд тоглолтын тасалбар үнэтэй байна” гэх хүмүүсийн сэтгэгдэл цөөнгүй гарсан бололтой. Тэрбээр “Та сайн тоглолт үзмээр байна уу, муу тоглолт үзмээр байна уу. Хэрвээ сайн тоглолт үзье гэж байгаа бол өнөөдрийн байгаа орлогыг улам сайжруулахын тулд тасалбар авч байгаа хүн бүрийн орлогоор тоглолтын арын баг хөдөлж байгаа юм.

Миний байгуулсан “Монголын балетын хөгжил” сангийн гол зорилго бол балетын урлагийг хөгжүүлсэн шиг хөгжүүлэх хэрэгтэй гэдэг үзэл баримтлал юм. Манайд хагас зуун жилийн түүхтэй оршин байгаа балетын урлаг олон улсад дээд зэргээр хөгжсөн. Тиймээс манайд хөгжих боломж байхад яагаад болохгүй байна вэ гэдэг үүднээс бид үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Тасалбар нь 20-120 мянган төгрөгийн үнэтэй. Үүнээс 20, 40 мянган төгрөгийнх нь тасалбар зарагдаад дуусчихсан гэхээр “Цөмөөхэй”-г үзэх сонирхолтой хүмүүс их байна. Шинэ жилээр хүүхдүүдийн баяр дээр нь баяр нэмдэг ганц балет нь энэ шүү дээ” хэмээн жиргэжээ.

Эх сурвалж: