sonin.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, “Хэн ч байхгүй юу” төрийн бус байгууллагатай хамтран 25 өрхөд Турк улсад үйлдвэрлэсэн утаагүй зуухыг гардуулан өглөө.

Уг арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т. Баясах, “Хэн ч байхгүй юу” төрийн бус байгууллагын тэргүүн Каян Шахин, менежер Д.Баярцэцэг болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Дашрамд сонирхуулахад, Турк улсад үйлдвэрлэгдсэн “Сийлвэр” утаагүй зуухыг амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлогтой айл өрхийг сонгон олгосон аж.