sonin.mn

АНКАРА. /NHK/. "Лалын улс" бүлэглэлтэй тэмцэхээр хамтарсан цэргийн ажиллагаа явуулахаар Турк болон Ирак тохиролцжээ.

Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абади болон Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу нар Туркийн нийслэл Анкара хотод хэлэлцээ хийж уг гэрээг өчигдөр байгуулсан байна. Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абади өнгөрсөн есдүгээр сард Ерөнхий сайд болсноосоо хойш анх удаа Туркт айлчилж байна.

Турк улс Иракт цэргийн тусламж тэр дундаа Иракийн хүчнийг бэлтгэхэд бэлэн байна гэж Давутоглу мэдэгджээ.

Абадигийн өмнөх Ерөнхий сайд Нури аль-Маликигийн үед хоёр орны харилцаа муудсан билээ. Гэвч хоёр орон "Лалын улс" бүлэглэлтэй тэмцэх замаар харилцаагаа сэргээхээр шийдсэн бололтой.

Үүний сацуу лалын хэт давруу үзэлтнүүд бүгсэн Сири улс Турктай таагүй харилцаатай байдаг нь босогчдын халдлагад нэрвэгдсэн гурван орон тэмцлээ нэгтгэнэ гэсэн найдлага өрүүлэхгүй байна.

Д.Нямтулга

Эх сурвалж:
montsame.mn