sonin.mn

Шийдлийн засгийн газар байгуулагдаж өмнөх МАНАН болсон үед телевизээр, сайтуудаар, сонин хэвлэлүүдээр сүрхий хэд хэдэн ярилцлага гаргав. Үүний нэг нь сураггүй болж гадаадад нэг хэсэг амьдарч байгаад ирсэн МАХН-ын дарга, ерөнхий сайд асан С.Баяр “Цензургүй яриа” нэвтрүүлгээр орж ярихдаа Түвшинбаяр гэдэг тэр муу бор хүүхдэд Чингисийн одон өгчих хэрэгтэй байгаа юм. Яагаад гэвэл 2008.07.01-ний дараа Монголын нийгэм ард түмэн хоёр хуваагдаж хүнд хэцүү хүндхэн үеийг туулж байсныг санаж байна.

Ийм хүнд хэцүү үед нийгэм ард түмний хоёр хуваагдсан талцал сэтгэлийн хөндүүр зовинолыг арилгасан нэгэн үйл явдал болсон нь Түвшинбаяр хэмээх бор хүүхэд Олимпын алтан медаль авч Монголын ард түмэн бөөн хөөр баяр болж Монголын нийгэм, ард түмнийг дахин нэгдэж нягтруулсан юм. Энэ нь үнэхээр сайхан үйл явдал болсон. Ийм учраас энэхүү гавъяатай бор хүүд Чингисийн одон өгчих хэрэгтэй байгаа юм гэж би боддог гэжээ.

Үнэндээ Монголын нийгэм долдугаар сарын нэгний зохиомол үйл явдлаас болж улс төрчид эрх баригч дарга нар хоёр талцсан болохоос Монголын ард түмэн хоёр талцаагүй юм гэж тэр үед долдугаар сарын нэгний байдлыг судалж байсан зарим хүмүүс ярьж байна. Үнэндээ бол тийм юм.

Харин Н.Түвшинбаяр Олимпын алтан медаль авч Монголын далбааг Олимпын тэнгэрт мандуулсныг далимдуулан улс төрчдийн хоёр талцсан талцлыг мухралд орсон байсныг гаргаж өгсөн далим болсон юм. Энэ үед цагдаа ерөнхий сайд С.Баярын мэдэлд, улсын прокурор ерөнхийлөгч Н.Энхбаярын мэдэлд байсан. Н.Энхбаяр долдугаар сарын хэрэг явдлын дараа үүний учрыг шалгаж нарийн тогтоо гэдэг үүргийг тэр үеийн улсын ерөнхий прокурор байсан Алтанхуягт өгсөн байсан.

Алтанхуяг асуудлыг нарийвчлан хичээнгүйлэн шалгаж байхад долдугаар сарын хэрэг явдал цагдаа руу чиглэсэн, цагдааг шалгахад засгийн газар, ерөнхий сайд С.Баяртай нилээд холбоотой болох нь тодорхой болсон. Энэ үед Бээжингээс Ч.Амарболд утасдаж, Алтанхуягаа наад асуудлаа шалгахаа зогсоо, зогсоохгүй бол тархинд чинь сум... гэх аясын сүрдүүлгийн үгийг хэлсэн гэдэг.

Энэ бүхнийг тэр доор нь Н.Энхбаярт улсын прокурор танилцуулжээ. Ингэж асуудал талцлын байдалд байсан учраас ерөнхий сайд С.Баяр өрөөндөө хуулийн байгууллагуудын удирдлагыг дуудаж хуулийнхан ингэж хоорондоо муудалцах ёсгүй, одоо эвлэр гэж үүрэгдсэн байсан.

Түүний хүссэнээр хуулийн байгууллагын удирдлагууд эвлэрэх зохицох боломжгүй байсан. Тийм учраас С.Баяр Н.Энхбаяр руу утасдаж хуулийн байгууллагын удирдлагууд манай өрөөнд цугласан байна. Би эвлэрч ажилла гэж хэллээ. Гэвч сайн болохгүй юм байна. Танаас шалтгаалах юм байна. Та энэ бүгдийг зохицуулж аль гэж хэлэхэд та бүгд манай өрөөнд орж ир гэж хэлсэн байна.

Ингээд Н.Энхбаярын өрөөнд оржээ. Н.Энхбаяр Алтанхуягаа наад ажиллагаагаа зогсоо, хоорондоо эвлэр гэж хэлсний дагуу тэд эвлэрхээр болжээ. Ингээд хуулийн байгууллагын дарга нар гарч явсны дараа Н.Энхбаяр С.Баяр хоёр Ц.Элбэгдоржыг дуу-дан ирүүлж долдугаар сарын нэгний хэрэг явдлыг шалгах ажиллагаагаа зогсоосноо мэдэгджээ.

Учир нь Ц.Элбэгдорж долдугаар сарын нэгний хэрэг явдлын учрыг олдтол УИХ гишүүний тангараг өргөхгүй гэж мэдэгдээд байсан юм. Ц.Элбэгдорж С.Баяр Н.Энхбаяр нарын хүсэлт гуйлт эх оронч санаачлагыг хүлээн авч тохиролцсон байна.

Тэр гурав түүхэн тохиролцоогоо хамтдаа тэмдэглэхээр болж нэг шил чанга юм задлаж эв найрамдал аз жаргалын төлөө алтан хундагыг өргөсөн байна. Ингээд архи ууж суухад талбай дээр Түвшинбаярын олимпын амжилтыг тэмдэглэсэн цуглаан болсон. Тэр гурав эв нэгдэлтэйгээ харуулахын тулд согтуу талбай дээр гарч ирж би азтай ерөнхийлөгч, би азтай ерөнхий сайд, би азтай ардчилсан намын дарга гэж хэлж байсны учир энэ. Н.Түвшинбаяр зөвхөн эдний хуйвалдааны халхавч болгосон .

2007 онд С.Баяр Н.Энхбаярыг хэн ч биш юу ч биш болгоно гэж хэлж байсан бол 2008 оны 1 дүгээр сард МАХН-ын удирдах зөвлөлийн хурал дээр манай нам цаашдаа хандиваар санхүүжиж байх шаардлагагүй, түрээсээр санхүүжих учраас намынхаа байрыг томруулах шаардлага гарсан.

Ийм учраас энэ байрыг нурааж том байр барих тухай яриа гарсан юм. Гэтэл тус намын удирдах зөвлөлийн зарим гишүүд энэ байрыг анх хотын намын хорооны барилга болгож барьсан. Сайхан барилга шүү дээ өөр газар олж шинэ байр барья гэхэд хотын төвд ийм аятайхан газар дахиж олдохгүй. Ийм учраас энэ газраа шинэ барилга барихаар тохирсон байна.

Ингээд хотын архитекторчоор ажиллаж байсан нэг хүн намын шинэ байрны эскиз хийх ажилд оржээ. Тэр хүн 25-н давхар байшин барих хэд хэдэн загварыг гаргаж өгсөн тэр дотроос соёмбо хэлбэртэй өнөөдрийн байшинг сонгож авсан байна. МАХН-ынхан өөрсдөө барилгаа нураах нь олны анхааралд өртөж асуудал болох байсан. 2008 оны 5 дугаар сараас эхлэн цагдааг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан.

Мөн цагдаагийн түргэвчилсэн курст 100 гаруй хүнийг яаран бэлтгэсэн. Энэ хүмүүс цагдаагийн хувцас өмсөж МАХН-ын байрны хамгаалалтанд гарсан. Тэд зугтсан мөн хэд хэдэн дүүргийн засаг дарга нарыг УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэхдээ сонгуулийн дараа жагсах мянга мянган хүн илтгэх үүрэг өгсөн 7 сарын 1 ний өдөр жагсагчид МАХН-ын байрруу дайрч байхад төрийн тусгай хамгаалалтынхан С.Баярт хандан та энэ байрнаас хурдан гарч яв таны амь насанд аюултай гэж анхааруулсаар байхад гар утсаараа МАХН-ын зарим нөхдүүдийг дайраад ороод ир гэж хэлж байсан байна. Ингээд МАХН-ын байрыг шатаж дууссаны дараа тэрээр орхин явсан. МАХН-ын байр гаднаас биш дотроосоо эхэлж шатсан.

Намын аппаратын ажилчидыг бүх өрөө саваа онгорхой орхиод гар гэсэн дөрөвдүгээр давхараас нар зөв тойрч цагдаагийн шалгалт хийхэд нэгэн эрхтэн дархтны өрөөнөөс 18-н боодол хааш хаашаагаа 100-гаар багцалсан 1.8 сая доллар 20-тын дэвсгэрт 25-н боодол 5-тын дэвсгэрт 38-н боодол нэг үгээр хэлбэл 5.4 тэрбум төгрөг гарч байсан нь тухайн үед тагнуулын газрын шалгагдаж байсан нэг хүний хавтас хэрэгт бүртгэгджээ. Энэ нь ямар ч тонуул дээрэм явагдаагүйг харуулж байна.

Н.Түвшинбаярын цуглаан дээр эв нэгдэлтэй боллоо гэж гарч ирсэн нь Н.Энхбаяр 2009 оны сонгуульд нэр дэвшээд зогсохгүй шууд ялах тохиролцоог С.Баяртай хийжээ. Шинэ байр хуучнаасаа 4 дахин том болж хувирсан.

2008 оны 7 сарын 1 ний өдөр хэд хэдэн удаа үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсанаас гадна ерөнхийлөгч дээр цуглаж хэрхэн яах талаар нэг биш удаа ярьжээ. С.Баяр онц байдал тогтоохыг шаардсан гэтэл ерөнхийлөгч Н.Энхбаяр цагдаагийн даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболдоос байдал ямар байгаа юм бэ?

Онц байдал тогтоох ноцтой байдал үнэхээр үүссэн юм уу гэхэд энэ зэргийн жагсаал цуглааныг тараах дадлага туршлага хан-галттай хүч цагдаад бий гэж тэгээд хэлж байсан байна.

Хууль зүйн сайд Мөнх-Оргил галт зэвсэг хэрэглэх тушаал гаргаж хэдхэн цагийн дараа урж хаясан гэсэн яриа байдаг. Хэрэг явдал өрнөхөд тэрээр Дани руу зугтаасан.

Сүүлд нь эргэж ирээд Н.Энхбаяр дээр орж та миний нэрийг УИХ-д өргөн мэдүүлж бүрэн эрхийг минь зөвшөөрүүлж өгнө үү.

Яагаад гэвэл цагдаа тагнуулынхан барьчих гээд байна гэж хэлсэн гэдэг.

Эх сурвалж: "Хөх толбо" сонин