sonin.mn

ФРИТАУН. /NHK/. Баруун Африкийн орнуудад "Эбола"-гийн халдварын тархсаар байгаа учир Сьерра-Леон улсын ард иргэд зул сарын баярыг тэмдэглэх боломжгүй болжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өчигдрийн мэдээллээр, 19497 халдвар авсан тохиолдолд бүртгэгдэж, үүнээс 7588 хүн нас барсны дийлэнх нь Либери, Сьерра Леон, Гвинейд байна.

Сьерра-Леоны Засгийн газар олон нийтийн цуглаан хийхийг хоригложээ.

"Зул сарын баяр болж байгаа хэдий ч тэмдэглэхгүй. Хүүхдүүдээ арай ядан хооллож байна" гэж гудамжны наймаачин эмэгтэй ярьсан байна.

Мөн нэг дэлгүүрийн эзэн, "Эбола" халдвар тархсаны улмаас хүмүүс худалдаа наймаа хийхээ больсон гэжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж:
montsame.mn