sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Хонконгт Зул сарын баярын өмнө зохион байгуулсан эсэргүүцлийн ажиллагааг тараахын тулд цагдаа нар хүч хэрэглэжээ. Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсод Хятадын засаг захиргааны тусгай бүсийн тэргүүний сонгуульд ардчилсан үйл явц хангалтгүй байгааг эсэргүүцсэн байна.

Хэдэн зуун жагсагч Монг-Кок тойргийн замыг хаажээ. Зөвшөөрөлгүй зохион байгуулсан жагсаал цуглааныг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий, бороохой ашигласан байна.

“Жагсагчид замуудад эмх замбараагүй байдал үүсгэсэн бөгөөд цагдаа нар 10 эрэгтэй, хоёр эмэгтэйг баривчилсан” гэж Хонконгийн цагдаагийн газрын мэдэгдсэнийг Франс Пресс агентлаг цохон тэмдэглэж байна.

Хонконгийн тэргүүний сонгуулийг шууд явуулахыг шаардаж буй идэвхтнүүд 10 өдрийн бүх нийтийн санал асуулгыг зургадугаар сард интернэтээр явуулжээ. 800 мянга орчим хүн оролцсон энэ санал асуулгыг Бээжингийн эрх баригчид хүчин төгөлдөр бус гэж мэдэгдсэн юм.

Д.Жаргал

Эх сурвалж:
montsame.mn