sonin.mn

ВАШИНГТОН. /Ukrinform/. АНУ-ын Ерөнхийлөгч асан, өдгөө 90 настай эцэг Жорж Буш амьсгалын тогтолцооны эмчилгээ хийлгэж байгаа Хьюстон хотын эмнэлгээс гараагүй байна.

Энэ тухай Ерөнхийлөгчийн гэр бүлийн албан ёсны төлөөлөгч лхагва гарагт мэдээлжээ. Гэхдээ Ерөнхийлөгч асан хэр удаан эмнэлэгт хэвтэх талаар тэрбээр дурдаагүй байна.

Ерөнхийлөгч асан Жорж Герберт Уокер Буш амьсгал нь давчдаж, Хьюстоны эмнэлэгт хүргэгджээ.

АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Зул сарын баярыг хоёр дахь удаагаа эмнэлэгт өнгөрүүлж магадгүй байна. Тэрбээр 2012 онд мөн Хьюстон хотын эмнэлэгт хүргэгдэж байсан бөгөөд бараг хоёр сар хэвтэн эмчлүүлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж:
montsame.mn