sonin.mn

ТОКИО. /NHK/. Японы автомашины сэлбэгийн "Таката" үйлдвэрийн ерөнхийлөгч Стефан Стокер хамгаалалтын дэрний асар их асуудлаас болж огцорчээ.

"Таката" компанийн гүйцэтгэх захирал Шигэхиса Такада түүний орыг залгана гэж компани мэдэгдэв. Шигэхиса Такада эргүүлэн татсан машинуудын асуудлыг шийдвэрлэхийн тулд  ажиллах бүх хүчнийг нэгтгэх оролдлого хийх ажээ.

АНУ болон Японы томоохон компаниуд "Таката" компанийн үйлдвэрлэсэн хамгаалалтын дэрийг суурилуулсан автомашинуудаа эргүүлэн татсан.

"Таката" компанийг үүсгэн байгуулсан гэр бүлийн гишүүн болох Такадад компанийн удирдах эрхийг шилжүүлж, компанийн асуудлыг хурдан шийдвэрлэх хүсэлтэй байна гэж шинжээчид үзжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж:
montsame.mn