sonin.mn

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Өвчнийг хянаж, урьдчилан сэргийлэх төвийн Атланта хот дахь судалгааны төвийн текникчидийн нэг нь “Эбола” вирусийн халдвар авсан байж магадгүй.

Тус төвийн мэдэгдсэнээр, мягмар гарагт “Эбола” вирус бүхий туршилтын материалыг битүүмжилсэн лабораториос тийм ч аюулгүй биш лаборатори руу алдаа гарган шилжүүлжээ.

Энэ аюултай лабораторид байсан нэг техникч уг материалд хүрсэн бололтой.

Гэхдээ түүнд “Эбола”-гийн ямар нэг шинж тэмдэг хараахан илрээгүй ч вирусийн гаралтай энэ өвчний нууц үе болох 21 хоногт хяналтад байлгах аж.

Тус төв яагаад ийм алдаа гарсныг одоо шалгаж байгаа гэнэ.

Г.Доржханд

Эх сурвалж:
montsame.mn