sonin.mn

ВАШИНГТОН. /Sputnik/. “Sony Pictures Entertainment”-д хакерууд халдаж, Умард Солонгосын тэргүүн Ким Жөн Уныг устгах АНУ-ын Тагнуулын төв газрын төлөвлөгөөний тухай инээдмийн “The Interview” киног гаргахгүй байхыг шаардсаны дараа киног олон нийтэд гаргасанд АНУ-ын Ерөнхийлөгч сэтгэл хангалуун байгаагаа мэдэгджээ.

Та “The Interview”-ийг үзэх төлөвлөж байна уу гэж асуухад, “киног гаргасанд би их баяртай байна” гэж Обама мэдэгдсэн байна.

11 дүгээр сарын 24-нд “Sony Pictures Entertainment”-ийн зээлийн картын дугаар, нууц үг, цалингийн цэс зэрэг ноцтой мэдээлэлд кибер халдлага хийсэн үл мэдэгдэх хакерууд заналхийлсний дараа компани “The Interview” киноны нээлтийг хийхээ цуцалсан.

Умард Солонгос уг халдлагын ард байна гэж АНУ-ын Холбооны мөрдөх товчоо мэдэгдсэн хэдий ч Умард Солонгос уг мэдээллийг эсэргүүцсэн байна.

“Sony Pictures Entertainment” киноны нээлтээ цуцлах ёсгүй байсан, учир нь бусад орон АНУ-д хяналт тавихыг зөвшөөрөх ёсгүй гэж Обама өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн байна.

Уг киног зул сарын баярын өдрөөр гаргахаар төлөвлөсөн байсан бөгөөд “Sony Pictures Entertainment” зарим театруудаар киногоо гаргах шийдвэрээ мягмар гарагт гаргасан байна.

Д.Нямтулга

Эх сурвалж:
montsame.mn