sonin.mn

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Харин чуулган дээр гишүү бүр улбар шар ороолтоор гоёцгоосон байна. Учир нь арванхоёрдугаар сарын 25-ны өдөр дэлхий нийтээр гэр бүлийн хүчирхийллийн эсрэг өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг аж.

Хууль тогтоогчид энэ өдөрт зориулж 16 хоногийн турш улбар шар өнгийн ороолт зүүдэг уламжлалтай гэнэ. Энэ санаачилгыг УИХ-ын гишүүд дэмжиж, улбар шар ороолт зүүцгээсэн нь энэ ажээ.





Эх сурвалж: