sonin.mn

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, БНСУ-ын Yeungnam их сургууль хамтран “Монголын аялал жуулчлалын удирдах ажилтнуудад зориулсан аялал жуулчлалын бодлого” сэдэвт семинарыг 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Чингис зочид буудалд зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь Монгол, Солонгос улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тулгарч байгаа асуудлуудын талаар харилцан санал бодлоо солилцох, цаашид хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох ач холбогдолтой юм.

Тус семинарт Монголын талаас аялал жуулчлалын төрийн байгууллага, хувийн хэвшлийн 70 хүн, Солонгосын талаас 13 хүн, нийтдээ 83 хүн оролцлоо.