“Монголын Эзэнт гүрэн ба Илхаант улсын түүх, соёлтой холбоотой Турк дахь зарим газар, дурсгалт зүйлс” номын нэмэлт хийсэн хоёр дахь хэвлэл Анкара хотод хэвлэгдэв.
Монгол Улсын Элчин сайдын яамнаас эрхлэн гаргасан уг номонд Туркийн Сивас, Амасиа, Эрзурум, Ахлат, Мардин, Кыршехир, Кайсери, Нигде, Аксарай, Анкара зэрэг хотууд дахь монгол ноёд, хатдын бариулсан сүм, шашны сургууль, эмнэлэг, гүүр, дэн буудал, цайз болон тэдний бунхан, хөшөө дурсгалын зураг сэлтийг тавьж, баримт, тайлбарыг бичжээ.
Тухайлбал, Туркийн зүүн хэсэгт орших Ван нуурын эргийн Ахлат хотыг 13-14 дүгээр зуунд монгол ноёд 100 гаруй жил захирч байсныг гэрчлэх 4 бунханы зургийг үзүүлсэн байна. Номонд нийт 175 гэрэл зураг оржээ.
Мөн монгол цэргүүдийн хийсэн тулалдаан, тэмцлийн тухай өгүүлж, тэдний хуаран байсан болон байлдаж явсан газар нутгийн зураг, байршлыг харуулжээ.
2014 оны эхээр хэвлэгдсэн номын анхны хэвлэлд Чингис хааны ач хүү, Илхаант улсыг үндэслэн байгуулсан Хүлэгэ хааны найм дахь хөвүүн Ажайн ганц хүү Илдэр буюу Жумудар ноёны занданшуулсан шарил Туркийн Амасиа хотын музейд хадгалагдаж буйг үзүүлж, үүх түүхийг нь сийрүүлсэн билээ.
Анкарагийн их сургуулийн докторант Д.Анхбаяр, доктор Б.Батхишиг нар судалгаа хийн уг номыг хамтран бичиж, Д.Нямдаваа гэрэл зургуудыг авчээ.
Сэтгэгдэл0
Тархи-Зүрх судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт, хуян эрүүлжүүлэх, холестрин бууруулах, цус шингэлэх, өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэлтэй бүтээгдэхүүн борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь МУ-д 9 дэх жилдээ борлуулагдаж байгаа бөгөөд ЭМЯ, Мэргэжлийн хяналтын зөвшөөрөлтэй. 12-сарын 27-ны Бямба гариг бүр АУ-ы доктор лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038