sonin.mn

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эмч, сувилагч нарыг ажлын байраар хангаж, сургалтад бүртгэнэ.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод Хүүхдийн эмнэлэг байгуулахтай холбогдуулан хүүхдийн мэргэжлийн чиглэлээр үндсэн /резидент/ болон төрөлжсөн мэргэшлээр эрчимжүүлсэн сургалтад төрийн санхүүжилтээр ерөнхий мэргэжлийн эмч, хүүхдийн эмч,нярайн сувилагч нарыгсургах юм.

Бүртгүүлэхдээ иргэний цахим үнэмлэх, бакалаврын болон мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, тухайн мэргэжлээрээ Эрүүл мэндийн байгууллагад гурваас доошгүй жил ажилласан тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, албан хаагчийн анкет зэргийг бүрдүүлэх аж.

Хүүхдийн эмч мэргэжилтэй эмч, сувилагч нарыг ажилласан жил харгалзахгүй бүртгэх юм байна.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг