sonin.mn

Улсын хэмжээнд энэ онд 4928 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож Онцгой байдлын албаны албан хаагчид 1017 эрдэнэт хүний амь насыг аварч, төрийн болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 22,9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан гэсэн дүн мэдээ гарчээ.

 Аврагч гал сөнөөгчид “Барс” худалдааны төв, “Улаанбаатар” телевиз, 1 дүгээр дөчин мянгат, Шангри Ла зочид буудалд гарсан томоохон гал түймрийг мэргэжил, ур чадварын өндөр түвшинд ажиллан цаг алдалгүй шуурхай унтрааж, ихээхэн хэмжээний эд хөрөнгийг авран хамгаалсан амжилтыг ОБЕГ-аас онцолж, энэ оны онцлох үйл явдлуудын нэгээр нэрлэжээ.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг