sonin.mn

Онцгой байдлын албыг бэхжүүлэхэд Засгийн газраас онцгой анхаарч барилга байгууламжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн 2013-2014 онд шинээр баригдах 9,2 тэрбум төгрөгийн өртөгтэй нийт 8 аврах, гал унтраах ангийн  барилга болон улсын нөөцийн салбарын механикжсан агуулахын барилгын ажлыг энэ онд эхлүүлжээ.

Шинэчлэлийн зорилтын хүрээнд албаны техник, тоног төхөөрөмжийн 11.6 хувийг, барилга, байгууламжийн 14.0 хувийг шинэчилж, нийт албан хаагчдыг 91 хувь нь шинэ хувцас хэрэглэлээр хангасан байна. Аврах ажиллагааны техник хэрэгслийг олон улсын жишигт хүрэхүйц үе шаттай шинэчлэлүүдийг хийж зөвхөн энэ онд 4 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр төв, орон нутгийн онцгой байдлын анги байгууллагыг хангаж бэлэн байдлыг дээшлүүлжээ.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг