sonin.mn

Улиран одож буй 2014 онд байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хоёр ч томоохон түүхт ой тохиосон нь ойн салбарын 90 жил, аялал жуулчлалын салбарын 60 жилийн түүхт ойнууд тохиосон явдал юм. Энэ түүхт ойнуудыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагналын хур буулаа.

Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Улаанбаатар хотын захирагчийн албаны  ахмад ажилтан, дендрологич Бадрахын Чимэдийг шагнав.  Монгол улсын аялал, жуулчлал салбараас Ш.Нэргүй, Д.Хоржав нарыг гавьяат ажилтан цолоор  шагнасан юм. Мөн БОНХАЖ-ийн салбарын дөрвөн хүнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 16 хүн Алтан гадас одонгоор шагнууллаа. Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар 10 гаруй хүнийг шагнасан юм.

БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол салбарынхандаа шагналыг нь гардуулж, баяр хүргэлээ. Мөн шинэхэн төрсөн гавьяатуудаа өрөөндөө хүлээж авч уулзан, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүгээр мялаасан байна.

Эх сурвалж: