sonin.mn

Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээний хэрэгжилт сайн байгаа гэж Зуучлах төвийн мэргэжилтнүүд ярив. Энэ оны хоёрдугаар сараас эхлэн эрх зүйн маргааныг эвийн журмаар шийдвэрлэдэг Эвлэрүүлэн зуучлах тогтолцоо бий болсон.

Үүнээс хойш улсын хэмжээнд 4000 гаруй иргэн эвлэрүүлэн зуучлалд ханджээ. Өнөөдрийн байлаар анхан шатын 33 шүүхэд 40 гаруй эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байна. Шүүхийн эвлэрүүлэн зуучлах хэсэгт иргэд хандан маргаанаа шийдүүлснээр шүүхийн ачаалал төдий чинээ багасч байгааг холбогдох албаныхан мэдээллээ.

Дээрх иргэдийн талаас илүү нь хэрэг маргаанаа шийдүүлсэн гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Эвлэрүүлэн зуучлалын асуудал хариуцсан референт Р.Ичинхорлоо хэлэв.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг