sonin.mn

ЖЕНЕВ. /Voice of Russia/. Вирусийн вакцин гаргахад хугацаа шаардлагатай байгаа учраас 2015 он дуусахаас өмнө “Эбола” вирусийн тархалтыг дарж чадахгүй байж магадгүй.

Вакцин гаргаж авахад цаг хугацаа шаардлагатай байгаа учраас амь насанд хүрэх аюултай “Эбола” вирусийн тархалт 2015 он дуустал үргэлжилж магадгүй гэж Лондоны Эрүүл ахуй, халуун орны анагаах ухаан судлалын сургуулийн захирал, доктор Петер Пиот хэллээ.

Эрүүл мэндийн төвүүд барьснаар хүмүүс зохих ёсны эмчилгээгээ хийлгэж, эрүүл мэндийн тусламж авах боломжтой болсон. Гэхдээ Пиотын хэлснээр, “Эбола” вирус хүн төрөлхтний эрүүл мэндэд ноцтой аюул заналхийлж, аймшигт энэ вирусээр олон хүн өнөө хэр нь нас барсаар байна.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, “Эбола”-гаар 7500 гаруй хүн нас баржээ. Баруун Африк халдварын гол бүс бөгөөд Европ болон АНУ-д халдвар авсан нэлээд хэдэн тохиолдол бүртгэгдсэн билээ.

Г.Доржханд

Эх сурвалж:
montsame.mn