sonin.mn

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарын дураараа авирлалт хэрээс хэтэрсэн ч түүнд хариуцлага тооцдог эрх мэдэлтэн сүүлийн 10 жилд Монголын төрд байгаагvй, аль эсвэл хүсээгvй нь хачирхалтай жигтэй явдал байв. М.Наранбаатарыг хамгийн ихээр сагсалзуулж байгаа МҮОНРТ-ийн тухай хуулийн тодорхой заалт түүнийг жинхэнэ утгаар нь бирд болгожээ гэхэд үнэнээс хол зөрөхгvй.

Тухайлбал МVОНРТ-д харьяалалтай 700 гаруй ажилтан, албан хаагчтай хөдөлмөрийн гэрээ хийж, цуцлах эрхийг гагцхvv Ерөнхий захиралд нь хамааруулан МVОНРТ-ийн хуулиар зохицуулсан нь М.Наранбаатар гэгч vл бvтэх этгээдийг төдийгөөс өдий болтол хаацайлах гол хvчин зvйл болжээ.

Тvvнчлэн санхvvгийн бvх эрх мэдлийг Ерөнхий захиралд олгож, аливаа хөрөнгийг захиран зарцуулах эрх нь мөн л М.Наранбаатар гэгч шунахай нөхрийн гарт төвлөрсөн байна.

Ийнхvv МVОНРТ-ийн хvний нөөц, санхvv, стратеги төлөвлөгөө, гээд бvх эрх мэдэл гагцхvv М.Наранбаатарын гарт төвлөрснөөр өнгөрсөн 10-аад жил улсын төсвөөс 5-7 тэрбум төгрөг авдаг энэ том айлаар М.Наранбаатар гэгч нь тоглох шиг болж, төс­­вийн ерөнхийлөн захирагч нэртэй энэ хvн өнөөдөр Монголын толгой баячууд­­тай зиндаархах хэмжээнд хvртлээ хөрөнгөжиж амжжээ.

М.Наранбаатарын хаанчлалын vед өөрийнх нь хувийн ашиг сонирхлыг илчилсэн МVОНТ-ийн долоон захирал хууль бусаар ажлаасаа халагдсан ч энэ этгээдийн буруутай vйлдлийг хууль, шvvх өнөөдрийг хvртэл эцсийг нь хvртэл шалган тогтоогоогvй нь хачирхалтай.

Удирдлага, хvний нөөц, санхvv гээд МVОНРТ-ийн бvх эрх мэдлийг гартаа атгасан М.Наранбаатар гэгч уржигдархан дахин хууль бус тушаал гарган өөрт нь аялдан дагалдагч, итгэлтэй хоёр ч дагуулаа 20 гаруйхан хоногийн өмнө хууль бусаар ажлаас нь халсан МVОНРТ-ийн дэд захирал Ё.Батбаяр, МVОНТ-ийн захирал Д.Энхтуяа нарын оронд томилсон байна.

Тодруулбал, МVОНРТ-ийн дэд захирлаар Ч.Батцэнгэл, МVОНТ-ийн захиралаар Ц.Лхагвадаш нарыг томилоод байгаад дотор нь ажилладаг уран бvтээлчид “Дэндvv эрээ цээргvй цус ойртолт боллоо. Энэ байдлаараа удахгvй дэлбэ vсэрнэ дээ” гэлцэж байгаа ч М.Наранбаатарын даран­­гуйллаас айгаад чан­гахан дуугарч ч чадахгvй байгаа аж. Хэдийгээр дээрх хоёр хvн тус газарт нэлээн хэдэн жил ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан ч гэлээ М.Наранбаатарыг vг дуугvй аялдан дагалдагчид учир МVОНРТ-д ямар ч шинэчлэлт горьдолтгvй юм.

М.Наранба атар МVОНРТ-ийн Vндэсний зөвлөлийн дарга Л.Пvрэвдоржийг олон аргаар өөрийн төлөөний хvн болгож, өөрийнх нь эсрэг ямар ч шийдвэр гаргуулдаггvй болсныг уржигдар болсон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишvvн М.Батчимэг нэлээн хатуухан хэлсэн. Өнгөрсөн хоёр жилд тодорхой vvрэг өгөөд байхад юу ч хийгээгvй Л.Пvрэвдорж дарга ч буруугаа МVОНРТ-ийн тухай хууль руу чихэж vзсэн ч УИХ-ын гишvvн Л.Цог юу ч хийх чадваргvй Vндэсний зөвлөлийн даргыг бас л хурцаар шvvмжилж “Хэрвээ тэр нөхрийг давруулаад байгаа хуулийн заалт байгаа бол даруйхан засах өчнөөн хугацаа өнгөрсөн.

Хуулийн төслөө өргөн барь, бид дэмжье. Хэрвээ Л.Пvрэвдорж та тэр хуулийн төслийг өргөн барьж чадахгvй бол би өргөн барихад бэлэн байгаа шvv” хэмээн М.Наранбаатарын төлөөний хvн болсон Vндэс­­ний зөвлөлийни даргын vнэн дvр төрхийг илчилсэн юм. Хамгаалсан хууль нь байгаа болохоор М.Наранбаатарыг яаж ч чадахгvй гэдгийг сайн мэддэг Л.Пvрэвдорж тэр­­гvvтэй Vндэс­­ний зөв­­лөлөөс өн­­­­гөр­­сөн 17-ны өдөр М.Наран­­баатарт да­­раахь зөв­­­лөмжийг хvргvvлсэн байдаг.

Зөвлөмжид “МVОНРТ-ийн дэд захирлаар ажиллаж байсан Ё.Батбаяр, МVОНРТ-ийн захирал асан Д.Энхтуяа нар хөдөлмөрийн гэрээ цуцалсан таны тушаалыг vл зөвшөөрөн шvvхэд нэхэм­­жлэл гаргасан гэж өөрсдөө Vндэсний зөвлөлд мэдээллэв. Ийм учраас шvvхийн хvчин төгөлдөр шийдвэр гартал МVОНРТ-ийн дэд захирал, МVОНРТ-ийн захирлаар хvн томилохгvй байх нь зvйтэй” гэсэн зөвлөмжийг хvргvvлж. Гэтэл булхай луйвар нь удахгvй сад тавихыг мэдэр­­сэн М.Наранбаатар яарч сандран өөрийн төлөөний хvмvvсээ дээрх албан тушаалд томилжээ.

Тэгээд ч халагдсан хоёр захирал хоёулаа М.Наранбаатарын гэмт vйлдлийг олон нийтэд тараал­­гvйгээр тvvнд нөх­­рийн ёсоор хэлж, алдаагаа засах хэрэгтэй гэж зөвлөснийхөө төлөө хууль бусаар ажлаасаа халагдсан гэдгийг захын хvн мэднэ. Тэгвэл шударга vнэний төлөө зогсож байгаад аж­­лаасаа халагдсан Ё.Батбаяр, Д.Энхтуяа нарын гомдлыг шvvх авч хэлэлцээд тэд­­нийг vндэслэлгvйгээр ажлаас халсан байна гэдгийг тогтоожээ.

Ямартай ч тэднийг ажилд буцаан томилох шийдвэрийг шvvх гаргалаа. Тэгэхээр хууль бусаар ажлаас халагдсан хоёр, захирлын оронд томилогдоод байгаа Ч.Батцэнгэл, Ц.Лхагвадаш нар ч шагналын албан тушаалаас огцрох нь тодорхой.

Тэдний хувьд vнэхээр ажлаа мэддэг хvмvvс байсан бол М.Наранбаатарын томилгоог хvлээж авалгvй дуртай ажлаа хийгээд явж байх боломж байсан. Гэтэл яарч сандран дээрх албан тушаалд очсноор тэднийг хэн бэ, ямар ашиг сонирхлын зөрчилтэй хvмvvс вэ гэдгийг нь телевизийн ажилчдад дахин нэг нотлон харуулсан явдал болов.

Анх телевизэд хөтлөгчөөр ажлын гараагаа эхэлж байсан М.Наранбаатар өнгөрсөн ху­­гацаанд өөрийн найд­­­вартай той­­рон хvрээлэгчдийн баг бvрдvvлэхийн тулд албан тушаалын наймааг ёстой л эрээ цээргvй хийж иржээ. Тvvний хамсаатнууд МVОНРТ-ийн гол гол албан тушаалд тухалж суугааг дотор нь ажилладаг нийт уран бvтээлчид чимээгvйхэн ярилцдаг. Тэр ч байтугай зарим нэгэнтэй нь зvй бусын харьцаа ч тогтоосон гэдэг.

Хэдийгээр баталж , нотлосон хэрэг гараагvй ч МVОНРТ-ийн захын уран бvтээлчээс энэ талаар асуувал олон зvйлийн vнэн зөв нь тодорхой болно. МVОНРТ-д боловсон хvчний асуудлыг жинхэнэ утгаар нь дампууруулж, төлөөний хvмvvсээ аль чухал албанд томилохдоо хэдий хэрийн мөнгөөр халаасаа зузаалах вэ гэдгээ урьдчилан сайтар тооцоол­­дог нь М.Наранбаатарын өнөөдрийг хvртэл оршин тогтнох гол эх vндэс нь болжээ гэдгийг эцэст нь тэмдэглэх нь зvйтэй. МVОНРТ-ийн Ерөнхий захирлын албан тушаалд есөн жил хаан шиг эзэн мэт суусан М.Наранбаатарын идэж уухыг таслан зогсоох цаг нь болж.

Р.Саруул

Эх сурвалж: