sonin.mn

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны “Ажил дүгнэх тухай” А/135 дугаар тушаалын дагуу Нийслэл,  дүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб 2014 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурал хийлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2014 оныг “Бэлэн байдал-сургалт, дадлагын жил” болгон дэвшүүлсэн зорилтыг бүрэн биелүүлж, Батлан хамгаалах бодлого үйл ажиллагааг сурталчлах, хэрэгжүүлсэн дүнгээр Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб шалгарсан байна.

Мөн ажил, үйлсээрээ хамт олноо хошуучлан ажилласан Хан-Уул дүүргиийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер дэд хурандаа С.Баярмагнай, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын  төлөвлөлт, сургалтын офицер хошууч Ч.Гансүх, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дайчилгааны офицер, дэд хурандаа Д.Төмөрбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдлын офицер, ахлах дэслэгч Ч.Отгонсүрэн нарыг “2014 оны тэргүүний офицер”-оор шалгаруулсан байна.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь Батлан хамгаалах яамны хэмжээнд ажил үйлсээрээ манлайлан “Батлан хамгаалах яамны 2014 оны Тэргүүлэгч Цэргийн штаб”-аар шалгарсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл,Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.