sonin.mn

ДАМАСК. /NHK/. Сирийн иргэний дайны улмаас тус улсын хэдэн зууны түүхтэй эртний туурь болон түүхэн дурсгал сүйтгэгдэж байна гэж НҮБ-ын судлаачид мэдэгдэв.

Сири бол хэдэн мянган жилийн түүхтэй, эртний соёлын өвийг агуулсан улс билээ.

Сири дэх эртний соёлын өвийн мэдээллийн талаарх тайланг хиймэл дагуул дээр суурилсан зураглалын хамт НҮБ-ын Сургалт, судалгааны хүрээлэн гаргасан байна.

Алеппо хотын хойд хэсэг хамгийн их сүйдсэн байна. Уг хотын ЮНЕСКО-гийн өв болох эртний 135 байшин барилга сүйдэж, сүйрсэн ажээ.

Агаарын цохилтын улмаас үүссэн том том тогоонууд харагдах бөгөөд 11 дүгээр зууны үеийн минаретийн сүм нурсан байна.

Босогчид эртний соёлын өвийг худалдаж сан босгож байна гэж шинжээчид үзжээ. Хүн төрөлхтний эртний соёлын чухал өвийг ихээр агуулж буй газар нутгийг хамгаалах үндэсний болон олон улсын арга хэмжээ авах шаардлагатай байна гэж НҮБ-ын тайланд дурджээ.

Д.Нямтулга

Эх сурвалж:
montsame.mn