sonin.mn

КИЕВ. /Ukrinform/. ОХУ хэдийн их гүрэн байхаа больсон бөгөөд харин оронд нь Хятад илүү их нөлөөтэй болно гэж Европын Комиссын тэргүүн асан Мануэль Баррозу үзэж байна.

Ингэж үзэж байгаагаа тэрбээр “Welt am Sonntag” сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн тухай телевизийн “DW” суваг мэдээлжээ.

“Оросын орон зайг Хятад эзлэх бөгөөд тус улс Москватай зүйрлүүлшгүй их нөлөөтэй болно” гэж Баррозу тэмдэглэсэн байна.

Тэрбээр мөн Оросын эдийн засгийн асуудал дэлхийн хямралд хүргэнэ гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. "Орос дэлхийн эдийн засаг болон санхүүгийн тогтолцоонд тийм ч гүнзгий нэгдээгүй" гэж Баррозу тайлбарласан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг