sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Бархасвадь гарагийн зургаа дахь дагуул Европын хүчилтөрөгчийн давхарга урьд нь таамаглаж байснаас нимгэн гэж “Astrophysical Journal” сэтгүүлд эрдэмтэд бичиж байна.

Ийм дүгнэлтийг “Кассини” сансрын ажиллагааны багийн судлаачид хийжээ. Тэд Бархасвадийн дагуулын агаар мандалд дүн шинжилгээ хийхдээ хэт ягаан туяаны зургийн мэдээллийг ашигласан байна. Европын эргэн тойрон дахь халуун, хөөрсөн хий эсвэл плазмын ихэнхийнх нь эх үүсвэр нь хөрш дагуул болох Ио гарагийн галт уул ажээ.

"Кассини-Гюйгенс" ажиллагаа нь АНУ, Европ болон Италийн сансрын агентлагийн Санчир гарагийг судлах хамтарсан төсөл юм. Гараг хоорондын “Кассини” автомат станцыг 1997 онд хөөргөсөн бөгөөд Санчир гарагийн тойрог замд 2004 оны долдугаар сард хүрсэн байна. "Гюйгенс" аппарат Санчир гарагийн дагуул Титаны агаар мандлыг судалсан бол “Кассини” уг аппаратаас салсныхаа дараа гарагууд болон тэдгээрийн дагуулуудыг судлах ажлаа үргэлжлүүлжээ. 2010 онд “Кассини” ажиллагааныхаа шинэ шатанд орсон байна.

Д.Жаргал

Эх сурвалж: