sonin.mn

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдсан ч хуралдаанаас гарсан шийдвэрээрээ хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэнгүй.

Бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд дээр байр сууриа нэгтгэсэн байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол бүлгийн дэд даргын ажлаа өгөхтэй холбоотой мэдээлэл хийсэн аж.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын үүрэгт ажилд томилогдсон тул бүлгийн дэд даргын ажлаа хүлээлгэн өгөх болоод байгаа юм. Түүнчлэн МАН-ын бүлгийн хуралдаанаар цаг үеийн шинжтэй зарим асуудлыг хөндөж ярилцсан бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг маргааш өгөх гэнэ.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг