sonin.mn

МОСКВА. /ITAR-TASS/. Оросын тэрбумтан Алишер Усманов “Forbes” сэтгүүлийн оны шилдэг бизнес эрхлэгчээр тодорчээ.

Америкийн “Apple” болон “Facebook” компанид эзэмшдэг Усмановын хувьцаа амжилттай борлогдсон,  мөн “Amazon”-ы Хятад хувилбар болох “Alibaba” багц нэмэгдсэн гэж тус сэтгүүл үзэж байна. Онлайн худалдаа эрхэлдэг цахим хуудсанд хөрөнгө оруулснаар Оросын бизнес эрхлэгчийн орлого 500 гаруй хувиар нэмэгдсэн гэж урьд нь мэдээлж байв.

“Forbes” сэтгүүлийн жил тутмын “Оны шилдэг бизнес эрхлэгчид” жагсаалтыг редакцын санал асуулгын дүнд үндэслэн гаргадаг байна. Гол шалгуур нь нэр дэвшигчдийн хөрөнгө оруулалтын үр дүн боловч бусад хүчин зүйлийг ч харгалздаг ажээ. Тухайлбал, тус сэтгүүл сонголтоо хийхдээ Усмановын буяны ажиллагааг анхаарсан байна.

АНУ-ын Нью-Йоркийн дуудлага худалдааны “Christie’s” ордонд 12 дугаар сарын 4-нд болсон дуудлага худалдааны үеэр Усманов 1962 оны биологийн салбарын Нобелийн шагналтан Жеймс Уотсоны медалийг 4,1 сая доллароор худалдан авсныхаа дараа түүнд буцаан өгсөн билээ.

Алишер Усманов 2014 оны 11 дүгээр сард нийтлэгдсэн “Forbes” сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад багтжээ.

Д.Жаргал

Эх сурвалж:
montsame.mn