sonin.mn

МОСКВА. /ITAR-TASS/. Сүүлийн үед тулгарсан эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Хятад улс ОХУ-д туслахад бэлэн байна. Ийм мэдэгдлийг Хятадын Гадаад хэргийн сайд Ван И хийжээ.

“Шаардлагатай үед бид боломжийнхоо хүрээнд Оросын талд тусламж үзүүлнэ” гэж “China Daily” сонинд сайдын хэлснийг цохон тэмдэглэсэн байна.

Үүний зэрэгцээ “эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг даван туулах чадавх, мэргэн ухаан ОХУ-д бий гэдгийг” Ван И цохон тэмдэглэжээ.

Хятадын эрх баригчид Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС зэрэг байгууллагаар дамжуулан дэмжлэг үзүүлнэ гэж Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний ажилтан Ли Зяньмин үзэж буйг “China Daily” сонинд бичсэн байна.

Үүний сацуу, Оросын эдийн засгийн байдал улам дордоно гэж Хятадын эрдэмтэд урьдчилан таамаглаж байна. “Оросын эдийн засгийн хувьд хамгийн хүнд үе дөнгөж эхэлсэн бөгөөд ирэх гурван жил ноцтой бэрхшээлтэй тулгарна” гэж Хятадын Олон улсын харилцааны хүрээлэнгийн Орос судлалын ахлах шинжээч Фэн Юзюнь үзэж байна.

Д.Жаргал

Эх сурвалж: