sonin.mn

ДИЖОН. /АР/. Францын зүүн нутгийн Дижон хотын явган зорчигчид цугласан бүс рүү машинтайгаа дайран орж, 11 хүнийг гэмтээж бэртээсэн этгээдийг цагдаа нар баривчилжээ.

Нүдээр харсан гэрчүүдийн хэлснээр, тэр хүн “Бурхан бол аугаа” гэсэн лалын уриаг хэлэн хашгирч байсан аж.

Түүнийг өчигдөр орой хэргийн газраас баривчилсан бөгөөд одоо байцааж байгаа гэж холбогдох албаны хүмүүс хэлэв. Явган зорчигчдын хоёр нь нэлээд ноцтой бэртжээ.

Тэрбээр мэдүүлэг өгөхдөө, “Палестины хүүхдүүдийн төлөө” ийм үйлдэл гаргасан гэсэн байна.

Мөн өнгөрсөн бямба гарагт төвийн нутгийн Тур хотынх нь ойролцоох нэг сууринд зургаан цагдааг хутгалан шархдуулсан этгээдийг Францын цагдаа нар буудан хөнөөсөн юм. Тэрбээр мөн Бурхан бол аугаа” гэж хашгирч байжээ.

“Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийн босогчидтой тэмцэж буй АНУ тэргүүтэй эвсэлд Франц нэгдсэн билээ.

Тус бүлэглэлд Францын 1000 гаруй залуу нэгдсэн гэсэн мэдээлэл байна.

Болзошгүй террорист халдлагаас урьдчилан сэргийлэн Франц өндөржүүлсэн бэлэн байдалтай байна.

Г.Доржханд

Эх сурвалж: