sonin.mn

ЛОНДОН. /ВВС/. Нефтиэр баялаг Персийн булангийн улсууд түүхий нефть үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулахгүй гэж амлан, нефтийн ханш унаж байгаад Нефть экспортлогч улсуудын байгууллага буюу ОПЕК-т хамааралгүй дамлан худалдаалагчид болон үйлдвэрлэгчдийг буруушаалаа.

Саудын Аравийн Нефтийн сайд Али ал-Наймийн хэлснээр, “ташаа мэдээлэл, худал таамаглал” нь нефтийн ханш 40 хүртэл хувиар буурахад нөлөөлжээ.

Кувейт болон Арабын Нэгдсэн Эмирт Улсын сайд нар мөн нефть үйлдвэрлэлийн хэмжээг багасгахаар төлөвлөөгүй гэж мэдэгдсэн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: