sonin.mn

КАНПУР. /ВВС/. Энэтхэгт тогонд цохиулсан нэг сармагчныг ижил нь хурдан шаламгай хөдлөн аварчээ.

Өнгөрсөн бямба гарагт Энэтхэгийн хойд нутгийн Канпур хотын төмөр замын буудал дээр нэг сармагчин ижлээ аварсан байна.

Цахилгааны утсанд хүрч, төмөр зам руу унан ухаан алдсан сармагчин руу өөр нэг сармагчин гүйн очиж, ухаан оруулахын тулд толгой, хүзүүг барьж сэгсчсэн аж.

Дараа нь ухаан алдсан сармагчныг аврагч сармагчин төмөр замын хажуугийн шуудуу руу аваачиж, сэргээхээр оролдсоор байжээ.

Эцэст нь тогонд цохиулсан сармагчин 20 орчим минутын дараа сэргэсэн байна.

Хурдан шаламгай хөдлөн ижлээ аварсан сармагчинд төмөр замын зорчигчийн тавцан дээр хүмүүс цуглан баяр хүргэн алга ташжээ.

Энэтхэгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд аврагч сармагчны баатарлаг үйлдлийг сайшааж, “Хүн төрөлхтөн зөвхөн бусдадаа сайхан сэтгэл гаргадаг амьтан биш болохыг энэ сармагчин харууллаа” гэсэн байна.

Г.Доржханд

Эх сурвалж: