sonin.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.

Дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр  гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан сүүлийн үед тус дүүргийн нутаг дэвсгэр дээр шинэ жилийн арга хэмжээг тэмдэглэх нь ихсэж байгаатай холбогдуулан согтуугаар жолоо барих гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байгаа гэлээ. Мөн дүүргүүдэд нэгдсэн хяналтын камер болон гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэрлэж өгөх шаардлагатай байгааг дурдлаа.

Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 14 хоногт нийт гэмт хэргийн зөрчил буурсан үзүүлэлттэй байгаа боловч гэр бүлийн орчин нөхцөлд архидалтаас үүссэн гэмт хэрэг олноор үйлдэгдэж байна. Мөн хараа хяналтгүй 6 хүүхдийг илрүүлэн асрамжийн газар өгсөн гэлээ. Халтиргаа гулгааг арилгах чиглэлээр дүүргийнхээ нөөцийг хангалттай бүрдүүлсэн талаар мэдээллээ.

Харин Баянгол дүүрэгт гэмт хэргийн нөхцөл байдал 19,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үйлдэгдэж буй гэмт хэрэг ихэвчлэн шөнийн цагаар гарч байгаа бөгөөд гар дээрээс архи согтуурууларх ундаа борлуулж байсан иргэдийг таслан зогсоож холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр зарим ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх үүргийг  Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа холбогдох албаныханд өглөө.

Тухайлбал, шинэ жилийн баярын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах тал дээр хяналтаа сайжруулж, бэлэн байдалд ажиллах, Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл  ажлыг бүрэн хангахыг дүүргийн Засаг дарга нарт, Нийслэлийн эрүүл байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийг судалж, танилцуулахг Нийслэлийн Эрүүл мэндийн гаарт  үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.