sonin.mn

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал томуу, томуу төст өвчний тархалт ихэссэнээс нэмэгджээ.

Тодруулбал, 669 орон дээр 1021 хүүхэд хэвтэж байгаа нь дунджаар 52.6 хувиар хэтэрсэн байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, Налайх дүүргийн эрүүл мэндийн төв, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд орны ачаалал нэг дахин, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 58.7 хувь, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг 48,4 хувь, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг 35.2 хувь, Сонгино-Хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 32 хувь, Багануур дүүргийн эрүүл мэндийн төв 29.4 хувиар тус тус хэтэрсэн үзүүлэлттэй байна. Одоогийн байдлаар орны хуваарилалтын зохицуулалт хийж, ачааллыг бууруулахаар ажиллаж байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.