sonin.mn

ТОКИО. /The Japan Times/. Тулгуур эсийн судлалд “хувьсгал хийсэн” судалгааг Японы Физик, химийн судалгааны хүрээлэн зогсоосон байна.

“STAP-эс” гэж нэрлэсэн судалгааны ажлыг бичигч Харуко Обоката ийм эс байдгийг нотолж чадаагүй учир мэргэжилтнүүд ийм шийдвэр гаргажээ. Эрүүл мэндийн байдлын улмаас ажлаасаа халагдах эрдэмтний хүсэлтийг хүрээлэнгийн удирдлага хүлээн авсан байна. “STAP-эс”-ийн судалгааг хамтран явуулж байсан Есики Сасаи урьд нь олон нийтийн дарамтын улмаас амиа хорложээ.

Эсийг хувилах шинэ аргын тухай хоёр нийтлэлийг “Nature” сэтгүүлд энэ оны нэгдүгээр сард нийтэлсэн байна. Уг нийтлэлүүдэд амьд эсийн дурын төрлөөс эд эс ургуулах аргын тухай мэдээлжээ. Эрдэмтдийн хэлснээр, тэд боловсорсон эсийг үр хөврөлийн тулгуур эс болгон хувиргаж чадсан байна.

Тулгуур эс гарган авах шинэ аргаа эрдэмтэд “STAP-техник” гэж нэрлэжээ. Энэ арга нь хавдрыг эмчлэхэд, мөн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд хувьсгал гаргах боломжийг нээсэн гэж эрдэмтэд хэлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: