sonin.mn

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг Олон улсын санхүүгийн байгууллагуудын төлөөллүүдтэй улс төр, эдийн засгийн сэдвээр зөвлөлдөх уулзалтууд хийж байгаа ба энэ хүрээнд Олон Улсын Валютын Сангийн Ази номхон далайг хариуцсан дарга, Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч, ноён Коши Матайтай уулзаж, санал бодлоо солилцлоо.

Уулзалтын үеэр ноён Коши Матай Монгол Улсын Засгийн газарт 5 чиглэлээр, Монгол банкинд 3 чиглэлээр бодлогын зөвлөмж өгч буй юм. Мөн Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр зэхэж буй төсөв-мөнгөний бодлогоо чангалах талаар илэн далангүй санал солилцож, ажил хэрэгч яриаг өрнүүлжээ.

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг 1990-ээд оны дунд үе болон 2009 оны эдийн засгийн хямралыг даван туулахад Олон Улсын Валютын сантай хамтран ажилласны үр нөлөө багагүй байсныг дурьдан, энэ удаагийн эдийн засгийн хямрал, хүндрэлийг ч даван туулахад Валютын сантай үр ашигтай хамтран ажиллах нь зүйтэй гэсэн байна.