sonin.mn

АСТАНА. /KAZINFORM/. Хүсээгүй хүүхдүүдийг нууцаар орхих зориулалттай “нярайн хайрцаг”-уудыг Казахстаны нийслэл Астана хотод суурилуулна.

“Ана уйи” сан энэ шинэ төслийг хэрэгжүүлэх гэж байгаа аж. “Нярайн хайрцаг” нь гудамжинд орхигдсон хэдэн арван нярай хүүхдийн амь насыг аврахад тусална.

Тус сан Астана хотын эмнэлгүүдийн ойролцоо “нярайн хайрцаг”-уудыг суурилуулахаар эмнэлгүүдийн удирдлагуудтай одоо хэлэлцээ хийж байгаа гэнэ.

Г.Доржханд

Эх сурвалж: