sonin.mn

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн Урт цагааны урд талын  0.24 км автозамыг байгалийн чулуугаар хучиж зорчих хэсгийг нээлээ.

Тус ажлыг энэ оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхэлж “Эко тогтол”  ХХК гүйцэтгэсэн бөгөөд автозам нь 0.24 км, зорчих хэсэг нь 9 метрийн өргөнтэйгээр өөрчилж шинэчилжээ.

Ингэснээр хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж, тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар сайжирна гэж тооцож байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.