sonin.mn

Мөсөн гулгуурын талбайг Чингисийн талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй талбайд 50х25 метрийн харьцаатай байгуулан хувцас солих байр, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь шийджээ. Зориулалтын талбай өнөөдөр буюу 12 дугаар сарын 19-нд ашиглалтад оруулахаар боллоо.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас байгуулсан мөсөн гулгуурын талбай нийслэлийн иргэд, хүүхэд залууст өдөр бүр 10.00-00.00 цагийн хооронд үйлчилнэ.

1 цаг гулгахад гадуур үйл ажиллагаа явуулж байгаа мөсөн гулгуурын талбайн тарифаас 2 дахин хямд буюу 1500 төгрөг  төлөх юм байна. Нэг дор 50-100 хүн гулгах боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.