sonin.mn

ВАШИНГТОН. /Xinhua/. ОХУ-д шинээр хориг арга хэмжээ авах тухай хуулийн төсөлд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурсан ч одоогоор нэмж хориг арга хэмжээ авахгүй гэлээ.

Обама пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ, Украины эрх чөлөөг дэмжих тухай хуулийн төсөлд гарын үсэг зурснаа хэлсэн юм.

Уг хуулийн дагуу Украины засгийн газарт АНУ зэвсэг нийлүүлж, Оросын зэвсэг үйлдвэрлэгчдэд нэмж хориг арга хэмжээ авах боломжтой.

Гэхдээ Обамагийн засаг захиргаа Орост авсан хориг арга хэмжээгээ одоохондоо чангатгахгүй аж.

Украины зүүн нутгийн салан тусгаарлах үзэлтнүүдийг дэмжихээ болихыг Обама уриалжээ.

АНУ болон Европын Холбооны авсан хориг арга хэмжээ Оросын эдийн засагт хүнд цохилт болж, рублийн ханш унахад хүргэсэн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: