sonin.mn

БАГДАД. /Xinhua/. “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой тэмцэхэд Ирактай нягт хамтран ажиллахыг Арабын орнууд болон дэлхийн улс орнуудад Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абади уриаллаа.

Иракт албан ёсны айлчлал хийсэн Иорданы Ерөнхий сайд Абдалла Энсуртай хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Абади мэдэгдэл хийжээ.

“Лалын улс” бүлэглэлийн заналхийлэл зөвхөн Ирак бус Ойрхи Дорнод даяарх аюул юм гэж тэрбээр мэдэгджээ.

Олон улсын эвслийн дэмжлэгтэй Иракийн аюулаас хамгаалах хүчин “Лалын улс” бүлэглэлтэй тэмцсээр байгаа хэдий ч Ирак болон бүс нутгийн хэмжээнд аюул учруулж буй уг бүлэглэлтэй тэмцэхэд хамтран ажиллах шаардлагатай гэж Абади мэдэгдэв.

Иракийн аюулаас хамгаалах хүчин Иордан улсын хилийн ойролцоох Анбар мужийн баруун хэсгийн хяналтыг буцаан авах хүсэлтэй байна. Тиймээс хоёр орны нийтлэг ашиг сонирхлын төлөө бид нэгдсэн ажиллагаа явуулж болно гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Тэрбээр, Иракийн аюулаас хамгаалах хүчин хэд хэдэн мужийг террорист бүлэглэлээс чөлөөлсөн. Одоо Анбар болон Ниневе муж үлдээд байна гэжээ.

“Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд Иракт Иордан улс дэмжлэг үзүүлнэ гэж тус Ерөнхий сайд Абдалла Энсур мэдэгдсэн.

Д.Нямтулга

Эх сурвалж: