sonin.mn

АБУЖА. /ВВС/. Лалын босогчдын цэрэгжсэн бүлэглэл “Боко Харам”-ын хүмүүс байж болзошгүй зэвсэгт этгээдүүд Нигерийн зүүн хойд нутгийн нэг тосгон руу дайрчээ. Тэд 30 гаруй хүний амь хөнөөж, 100 гаруй хүн хулгайлсан байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, зэвсэгт этгээдүүд өнгөрсөн долоо хоyогийн ням гарагт Борно мужийн Гумсури хотын тосгонд халджээ. Тэд тосгоны оршин суугчдыг пулемётоор шүршиж, орон гэрийг нь бензинээр галдан шатаасан байна.

Босогчид 185 хүн, тэдний дотор хүүхэд, эмэгтэйчүүдийг ачааны машинаар авч явсан гэж амь гарсан хүмүүсийн нэг нь ярьжээ.

Энэ оны дөрөвдүгээр сард “Боко Харам”  Гумсурийн ойролцоох сургуульд халдаж, 200 гаруй сурагчийг хулгайлсан билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: