УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлжээ.
Засгийн газар энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар 150 ортой хүүхдийн эмнэлгийг татан буугдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны байранд байгуулах шийдвэр гаргасан. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан тус яамны байрыг эмнэлгийн үйлчилгээ явуулахад тохиромжгүй хэмээн үзэж, эл шаардлагыг хүргүүлсэн аж.
Тэрбээр шаардлагадаа “Хүүхдийн эмнэлэг болгох боломжтой гэж үзсэн нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Засгийн газрын X байр нь угаас эмнэлгийн зориулалттай барилга биш бөгөөд баригдаад олон жил болж байгаа, эмнэлгийн үйлчилгээ явуулахад тохиромжгүй хуучны байр юм.
Иймд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн суурин дээр эмнэлгийн зориулалтаар барьж буй шинэ байрыг зориулалтынх нь дагуу ашиглаж, хүүхдийн шинэ эмнэлэг болгож, 2015 оны хоёрдугаар улиралд багтаж үйл ажиллагааг нь эхлүүлэх бэлтгэлийг хангаж, улмаар үйл ажиллагааг нь жигдрүүлж, нийгмийн тулгамдсан асуудал болсон хүүхэд, залуучуудын эрүүл мэндийн асуудалд жинхэнэ утгаар нь анхаарлаа хандуулахыг эмч мэргэжилтэй гишүүний хувьд миний бие Монгол Улсын Ерөнхий сайд танаас шаардаж байна” гэжээ.
Б.Туул
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Zuitei.Huuhdiin emneleg chuhal
ter ynen,erni ter emnelgiig hyyhdiinh bolgoson ni deerdee,yadaz utaa bagatai,hotiin tybd,byr dood dawhriigni tyreh tasag bolgoson cn boloh um,yneheer hyn amaa ysghiin tyld hyyhdyydiin eryyl mendiig masz sain anhaaraaszee,hyyhdiin emcgyi szaham bolson bainalee,hyyhdee ubdheer urhiin emcz onoszloj medehgyi,dandaa hudlaa czagnyyr zyysen hooson tolgoinuud ,hatgaagyi baihad baina geedl hyctei antibiotek ugdeg,
Баярсайхан ингэж ганц удаа ч гэсэн зөв юм дуурагч болмоор до.
harin time haayach gesen ard irgedinhe tuluu ene met duugarch bval sn l bna harin enig ni er. said guaini demjeesei de yadaj...
Одоо л ухааны гэрэл хонгилын үзүүрт сүүмэлзэв