sonin.mn

АБУЖА. /VOA/. Босогчдын цэрэгжсэн бүлэглэл “Боко Харам”-тай тэмцэхээс татгалзсан гэж Нигерийн цэргийн шүүх 54 цэрэгт цаазаар авах ял шийтгэжээ.

Нигерийн зүүн хойд нутгийн Борно мужийн гурван хотыг лалын босогчдоос буцааж авахад туслах тушаалыг дагахаас наймдугаар сард татгалзсаны дараа энэ цэргүүдийг бослого гаргахыг завдаж, амиа бодсон гэж үзсэн байна.

“Зэвсэг байхгүй учир “Боко Харам”-д бид дийлддэг. Биднийг голдуу хангалттай зэвсэггүйгээр байлдааны ажиллагаа руу илгээдэг” гэж Нигерийн цэргүүд гомдол мэдүүлжээ.

Цаазын ялыг хэзээ гүйцэтгэх нь тодорхойгүй байна.

Г.Доржханд

Эх сурвалж: