sonin.mn

СИДНЕЙ. /NHK/. Сидней хотын кафед хүмүүсийг барьцаалсан зэвсэгт этгээд гадаад улсууд руу цэргээ илгээхээ болихыг шаардсан хэдэн мянган захидлыг Австралийн засгийн газарт илгээж байсан гэж нэг хуульч мэдэгдлээ.

Барьцаалагч Ман Харон Монисыг шүүх хурлын үеэр өмгөөлж байсан энэ хуульч “NHK” телевизэд “Тэр 2001 онд Иранаас улс төрийн орогнол авснаасаа хойш олон захидал илгээсэн” гэж хэлжээ.

Иран гаралтай Монис нь энэ долоо хоногийн даваа гарагт Сиднейн төвийн кафе руу буутай нэвтэрч, үйлчлүүлэгч, ажилтан нийлсэн 17 хүнийг барьцаалсан юм. Тэднийг суллахаар цагдаа нар кафе руу дайран орсон. Буудалцааны үеэр барьцаалагчийг хөнөөсөн юм.

Мөн барьцаалагдсан хоёр хүн амь үрэгдсэн билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: